Иргэний төсөв гэж юу вэ?

Иргэд, оршин суугч, бизнес эрхлэгч гээд татвар төлөгчдийн мөнгөөр бүрддэг улс, орон нутгийн төсөв, тэд хэзээ нэгэн цагт төлөх учиртай янз бүрийн зээл, бонд, бас тэдний нэрээр өгч авч байгаа төсөл, хөтөлбөр, буцалтгүй тусламж гээд Монгол Улсын хөрөнгө, мөнгийг хууль журмын дагуу бөгөөд үр дүнтэй зарцуулах үндсэн нөхцөл бол иргэд, олон нийтийн хяналт, оролцоо юм.

Иргэд хянахын тулд эхлээд мэдэх хэрэгтэй. Гэхдээ тэдэнд төсөв, санхүүгийн мэдээллийн эмх замбараагүй урсгал бус, тэдний өдөр тутмын амьдрал, оршин суугаа засаг захиргаа, нутаг дэвсгэр, эсвэл ажил мэргэжил, бизнест шууд хамаатай мэдээлэл хэрэгтэй. Энэ мэдээлэл нэг талаас энгийн, ойлгомжтой, нөгөө талаас тодорхой, бүрэн байх ёстой. Эдгээр шаардлагыг хангасан төсвийн мэдээллийг “Иргэний төсөв” хэмээн нэрлэж байна.

“Иргэд төсвөө хянана” иргэний нийгмийн сүлжээнээс 2009 оноос хойшхи үйл ажиллагаа явуулсан туршлагадаа тулгуурлан “Иргэний төсөв”-ийг нийслэл Улаанбаатар хотын жишээн дээр боловсруулж байна. 2015 оны 8-р сарын 17-нд Нээлттэй Нийгэм Форум ба Бүгд Найрамдахчуудын хүрээлэнгээс зохион байгуулсан “Төсвийн шинжилгээ/Иргэний төсөв” сургалтан дээр “Нийслийн иргэний төсөв”-ийн урьдчилсан хувилбарыг  танилцуулсан болно.

Энэ сайтад та бүхний саналыг авах зорилгоор “Нийслэлийн иргэдийн төсөв”-тэй холбоотой зарим мэдээллийг байршуулсан ба та бүгдийн саналыг tusuvmn@yahoo.com хаягаар авч байна. Хэсэг хугацааны дараа эхний хувилбарыг танилцуулах болно.

Д.Цэрэнжав

“Иргэд төсвөө хянана” сүлжээний зохицуулагч

Утас: 99163657.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s